Арматур
ОХУ-д үйлдвэрлэсэн А500СП маркын сайн чанарын арматур импортоор оруулан ирж худалдаж байгаа. Энэхүү А500 СП ангилалын арматур нь цувималын дэвшилтэт хувилбар бөгөөд чанар сайтай нь А.А.Гвоздевагийн нэрэмжит НИИЖБ ( ЗХУ-ын барилгын эрдэм шинжилгээний толгойлох институт) –ын тулгуур судалгаагаар батлагдсан. Энэ маркийн арматурыг хэрэглэснээр барилга байгууламжийн бат бэх, найдвартай чанар дээшилж байгаа.