• Танилцуулга

    Орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны цогцолбор, ХУД-ийн 15-р хороо, “Жапан таун” хотхоны зүүн талд, "Орчлон " ОУДС-ийн замын урд сүндэрлэн босож байна.

Ерөнхий төлөвлөгөө

Уг хотхоны ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, “Жапан таун” хотхоны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, сүүлийн үеийн хот төлөвлөлт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн “Эдшил” ХХК-д боловсруулсан. Нийт 380 айлын орон сууц байх ба 7 блок, 9 орц бүхий 16 давхар барилга байна. Айл болгон дулаан зогсоолтой, 3-5 өрөө, нэг орцондоо 2-4 айлтай. Айл болгон нар үзэх, голын тоглоомын талбайруу харьцах боломжыг бүрдүүлж төлөвлөлтийг хийсэн. Орон сууцны хотхоны голын хэсгийг автомашингүй, зөвхөн оршин суугчид, хүүхдүүд тоглох, амрах хэсэг байхаар зохион байгуулсан. Хотхоны оршин суугчид хойд зүгт шууд Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу “Орчлон” сургуулийн урд талын төв замтай нийлэх, урд зүгт Жапан тауны замтай нийлэх 2 талын орц гарцтай. Мөн орон сууц маань спорт комплекстэй хонгилын системээр холбогдож үйлчлүүлэх бүрэн боломжтой. Оршин суугчдын тав тухтай байдлыг хангах үүднээс жижиг супермаркет, ахуйн үйлчилгээний төв, ресторан, кофе шоп, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, сургалтын төв хангалттай төлөвлөгдсөн.

Туршлага

жилийн амжилттай баталгаатай ажлын туршлагтай компани

Хамтрагч компани

Захиалагч:

"Суруга бюлдинг" ХХК

"Эрчимт сүлжээ зам"

Зураг төсөл зохиогч:

"Эдшил ХХК"

Дизайн:

"Ричмон консалтинг ХХК"

Гүйцэтгэгч:

"Дельта констракшн ХХК"

Хүрээлэн буй орчин